Д.Сумъяабазарыг сайд болгохоос татгалзах зүйл байна

Д.Сумъяабазарыг сайд болгохоос татгалзах зүйл байна

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар шинээр байгуулагдаж буй Засгийн газрыг танхимд багтаж, Уул уурхайн сайдын сэнтийд залрах нь бараг л тодорхой болоод байгаа. Гэвч түүнийг сайдаар ажиллуулахгүй байж болох шалтгаан байгаа аж.  Тодруулбал, тэрбээр СХД-ийн нутаг дэвсгэрт 9,7 га газрыг эрх мэдэл, албан тушаалаараа түрий барин өөрийн  ашиг сонирхолд нийцүүлэн СХД-ийн ИТХ-ын тогтоол гаргуулж амжсан талаар нийслэлийнхэн шуугиж байна. 

Учир нь НЗДТГ  болон НИТХ-аас нийслэлийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд  СХД-ийн нутаг дэвсгэрт 1040 айлын орон сууц барихаар тогтоол гаргаад байсан юмсанж. Гэтэл УИХ-ын гишүүн Д. Сумъяабазар НИТХ-ын тогтоолыг үл тоон  дээр дурдсанчлан 9,7 га газарт дүүргийн ЗДТГ-ын барилгыг  шинээр барих нэрийдлээр газар аваад байгаа юм байна.

Нийслэлийн удирдлагууд, НИТХ-ын гишүүд ЗДТГ-ын шинэ барилгад үсрээд га гаазар байхад  л хангалттай хэмээн үзэж байгаа гэнэ.   Эл асуудлаас гадна түүний дүү Д.Дагвадорж Сэлэнгэ аймгийн Ерөө суманд алтны ордтой бөгөөд уг орд газар нь Урт нэртэй хуулийн олон зүйл заалтыг зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа талаар Ерөө сумын иргэд   Сэлэнгэ аймгийн удирдлагуудад хандаад байгаа гэнэ. 

 Б.Билгүүн-Очир

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.