У.Хүрэлсүхийн Засгийн газар дуншсаар....

У.Хүрэлсүхийн Засгийн газар дуншсаар....

У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдэх эсэх нь тодорхой байгаа. Гэхдээ Ерөнхийлөгчөөс хариу хүлээж байгааг хүмүүс олон янзаар тайлбарлаж байна. Ерөнхийлөгч сайд нарыг зөвшилцөх ёстой. Ингэхдээ тав хоногийн дотор хариу өгөх. Тэгэхээр тав хоног ч арай болоогүй байна. Өнөөдөр хариу өгнө гэсэн мэдээлэл байгаа.

Нөгөөтэйгүүр ҮХЦ-д нэр дэвшүүлсэн Р.Бурмааг МАН-ынхан татгазсан учраас хариу барьж байна гэх жиргээ ч байна. Гэхдээ Ерөнхийлөгч өөрөө нэр дэвшүүлсэн хүнээ буцаагаад татсан нь асуудал үүнд биш байх. Түүнчлэн Ерөнхийлөгч хариу өгөхгүй байсан ч зөвшилцсөнд тооцоод нэр дэвшигчдийг батлах ажилдаа орж болох юм байна лээ, хуулиараа. Тэгвэл байнгын хороогоор ороод чуулганаар хэлэлцэгдэх юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ганц хоёр сайд дээр асуудал байгаа гэх.

Нэг нь Ч.Хүрэлбаатар Сангийн сайдад нэр дэвшээд байгаа. Түүнтэй холбоотой ноцтой мэдээлэл мэвлэлүүд болон сошиалаар цацагдаж буй нь энэ засгийн нэр хүндтэй холбоотой болж таараад байна. Оюутолгойгоос дутахгүй Хармагтайн ордын  ах дүү нарын хамт зарсан гэх мэдээлэл. Нэлээд өндөр албаны хүн энэ мэдээллийг өгч байгаа болохоор хүмүүс итгэж байгаа юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.