Тулга захирал

 Тулга захирал

Та аймгийн ИТХ-ын төлөөлөгч. Зүүн хараа 28 мянган хүн амтай. Таны тойрогт хэчнээн хороо, хэдэн хүн багтаж байна. Мэдээж төлөөлөгч  бүхэн нэг л зүйлийг зорилгоо болгодог. Та одоо жил гаран болчихлоо. Сонгогчидтойгоо хэр нягтарч ажиллаж байна вэ. Сонгогчид тань танд ямар дүн тавьж байна гэж бодож байна вэ?

-Ард түмнийхээ итгэлийн авч сонгогдсоныхоо хувьд хамгийн том айдас. Айдас гэдэг бол хулчийх биш хариуцлагын асуудал. Мандал сум 28 мянган хүн амтай. Үүнээс сонгогчдын тоо нь бараг 19 мянга. Бидний тойрог Мандал сум бүхэлдээ. Долоон мандаттай. Долуулаа МАН-аас сонгогдсон төлөөлөгч байгаа. Долуулаа энэ сумаас нэг намаас гарсны үр дүн байна. Хуучин Сэлэнгэ аймагт Мандалын ганц л төлөөлөгч төлөөлдөг байсан. Одоо бол долоон төлөөлөгчтэй. Тэгэхээр аймаг дээр шийдэж байгаа ажил бүр манай багийн долоотой холбоотой байгаа. Энд харагдах ч, харагдахгүй ч зүйл байна. Бид улирал бүртээ ажлаа орон нутгийн телевизийн нэвтрүүлэгт орж ярьдаг. Одоо нэг тайлагнах хугацаа нь болчихсон. Бид жил гаруйн хугацаанд чамгүй олон ард түмнийхээ төлөө чиглэсэн ажлыг хийсэн. Энэ болгоныг дурьдая гэвэл олон л ажил байна. Сумын төсвийн давсан орлогыг аймаг руу татдаг байхад бид долоон төлөөлөгч  аймагт байсныг давсан орлогоо сумандаа үлдээж чадсан. Өнгөрсөн жилийн давсан орлого гэхэд 1.6 тэрбум төгрөг байх жишээтэй. Энэ төгрөгөөр орон нутаг дахь төлөөлөгчид, Засаг дарга нар дээд доод шатандаа нягт хамтарч ажилласны дүнд сүүлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлууд байна. Тухайлбал наадмын талбай, хөлбөмбөгийн талбай, шинэ 640 хүүхдийн сургууль, ахмадын сувилал, Түнхэл тосгонд цэцэрлэг нээлтээ хийх гэж байна. Яг одоо гаргавал маш том жагсаалт гарахаар байна. Энэ бол аймаг гэхээргүй шат шатандаа уялдаа холбоотой байгаагийн үр дүн. Энэ аймгаас сонгогдсон Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, энэ сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон долоон төлөөлөгч, суманд сонгогдсон сумын төлөөлөгчид болон тэднээс сонгогдсон Засаг дарга нарын гар, сэтгэл нийлсний үр дүн гэж үзэж байгаа.

Манай төлөөлөгчид өргөн цар хүрээнд ажиллаж байгаа. Хийж байгаа ажил бүр нь сум орон нутаг руугаа чиглэж, үүн рүүгээ анхаарсан ажлууд байгаа. Би сум орон нутагтаа байгаагийн хувьд өдөр тутамд нягт ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Яагаад вэ гэвэл манай гуравдугаар сургууль хамгийн их хүн амтай бүсэд оршдог. Эрхэлж буй ажил, амьдарч байгаа гэр орон маань ч энд байгаа учраас эндээ ойрхон байдаг.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.