Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа

 Монгол улсын ерөнхий сайд  У.Хүрэлсүх танаа

Өргөдөл гаргах нь

2017.10.16

УБТЗ ХХН-ийн замын дарга Д. Жигжиднямаа 2016 оны 10-р сарын 3-нд ажил хүлээж авсан цагаасаа хойш бүтцийн өөрчлөлт, сахилга хариуцлага шалгалт нэрийн дор Монгол Улсын хуулийг зөрчин олон зуун ажиллагсдын ажлын байрыг өөрчлөн албан тушаал бууруулах, ажлаас халах, тэтгэвэрт хүчээр гарган оронд нь МАН-ын бодлогын  нэрийн дор өөрийн танил тал, улс төрч, бизнес бүлэглэлийн чадваргүй, гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг ажилд авч урьд өмнө нийгэмлэгт хэзээ ч тохиолдож байгаагүй боловсон хүний том завхралыг үүсгэн ажиллаж байна.

Өнөөгийн байдлаар хөдөлмөрийн маргаантай, шүүхээр шийдвэрлүүлсэн, шийдвэрлэх шатандаа яваа 56 хохирогч байна. Монгол Улсын бүх шатны шүүхээр ажлаас хууль бусаар халагдсанаа тогтоолгож,  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалинг нөхөн олгох шийдвэртэй олон хүн хагас жил замын дарга Д.Жигжиднямааг хууль биелүүлэхийг хүлээж байна. Энэ байдал зогсох бус цаашдаа даамжрах хандлагатай мөн Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаатай холбоотойгоор ажлаас үндэслэлгүй халагдсан хохирогчид тэмцлээ нэгтгэн УБТЗ ХХН-гээс хууль бусаар ажлаас халагдагсдын түр хороо байгуулагдаад байгаа юм.

Монгол Улсын Үндсэн Хуулийн тавьдугаар зүйлийн хоёрт зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх байтал ноён Д. Жигжиднямаа өөрийгөө Төмөр Зам хэмээх Ван Улсын Хан хэмээн бодож Монгол Улсын Дээд Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй олон сар боллоо. Хэдийгээр Ерөнхий сайд та УБТЗ ХХН-ийн замын даргыг шууд томилдоггүй ч  Монголын талын ерөнхий хувь нийлүүлэгчийн томилох эрх бүхий этгээдийн хувьд энэ хүний ёс бус үйл ажиллгаа, хууль зөрчиж байгаа асуудлыг таслан зогсоох хүн та билээ. Мөн түүний энэ үйл явдал ЗТХ-ийн дэд сайд, УБТЗ ХХН-ийн ерөнхий хорооны дэд дарга Б.Цогтгэрэлтэй салшгүй холбоотой. Дэд сайд Б.Цогтгэрэл нь ерөнхий хорооны дэд даргын албан тушаалаа ашиглан тус байгууллагын дотоод ажилд хэт оролцон өөрийн найз болсон эрүүгийн элементийг /Монгол улсын шүүхээр 2 удаа таслуулж, ялтай байх хугацаа нь дуусаагүй/ болон УБТЗ-д олон сая төгрөгний хохирол учруулсан хамаатан садангаа өндөр албан тушаалд томилуулж, төрийн албан тушаалтны  нэр хүнд, ёс зүйг унагааж, Д.Жигжиднямаагийн алдаа дутагдлыг засах, зогсоох бус эсрэгээр  хөхүүлэн дэмжиж  ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын шүүхээр ажилд эгүүлэн авч ажилгүй байх хугацааны цалин 100 сая /орчим/ төгрөг олгох шийдвэр гарсан байна. Энэ асуудлаар бид УБТЗ ХНН-ийн санхүү эрхэлсэн орлогч дарга С.Я. Усольцева-д хандсан боловч одоо хүртэл энэхүү асуудал шийдэгдээгүй байна.

Иймд шүүхийн шийдвэр гарсан ажилтнуудыг ажилд нь эгүүлэн томилох асуудлыг болон ажилгүй байсан хугацааны цалинг яаралтай шийдвэрлүүлж өгөхийг хүсэж байна.

УБТЗ ХХН-гээс хууль бусаар ажлаас халагдагчдын түр хороо

                        Нарийн бичгийн дарга                           О.Отгонбаяр

                        Хаяг: УБ, ЧД, 1-р хороо, МҮЭ-ийн төв байр 312 тоот

                        Утас:90119009, 99160131

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.