У.Хүрэлсүхийн сайд нар өнөөдөр тамгаа гардах уу

У.Хүрэлсүхийн сайд нар өнөөдөр тамгаа гардах уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж, сайдад нэр дэвшигчдийг батлах учиртай. Өчигдөр үдээс хойш шуурхай болсон байнгын хороодоор сайд нар бараг л ногоон гэрлээр хэлэлцэгдсэн. АН-ынхан ганц нэг асуулт асууж, санал бодлоо хэлсэн. МАН-ынхан таг дуугүй гар өргөцгөөсөн. Олон хоног дуншсан нэр дэвшичгдээс юу ч асуух билээ гэж бодсон байх, нөгөөтэйгүүр нэгэнт томилогдсох нь тодорхой хүмүүсээс юу асуух вэ хэмэнэ үзсэнийх байх. Ихэнх нь нэр дэвшигч 100 хувиар дэмжигдсэн бол ганц нэг нь 60 хувиар дэмжигдсэн. Чуулганы хуралдаанаар яах бол. МАН нэгэнт томилогдсон сайд нараа дэмж гэдэг үүргийг өгсөн байх магадлалтай.

С.Чинзориг, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа нар байнгын хороодын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдсэн бол Ц.Нямдорж Хууль зүйн байнгын хороодын гишүүдийн 60 хувийн дэмжлэгийг авчээ.

Ц.Даваасүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Батзориг, Ө.Энхтүвшин, Д.Сумъяабазар, Ж.Бат-Эрдэнэ нарын нэр дэвшигчид харьяа байнгын хорооны гишүүдийн 90 орчим хувийн дэмжлэгийг хүлээсэн байна. Ганц Х.Баделханыг ная гаруй хувь нь дэмжжээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.