Т.Аюурсайхан: Шадар сайдад нэр дэвшиж байгаа Ө.Энхтүвшинг дэмжихгүй

Т.Аюурсайхан: Шадар сайдад нэр дэвшиж байгаа Ө.Энхтүвшинг дэмжихгүй

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шадар сайдад Ө.Энхтүвшинг томилох асуудлыг хэлэлцэж байна.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 

-Шадар сайдад нэр дэвшиж байгаа Ө.Энхтүвшинг дэмжихгүй. Та албан тушаалын төлөө, Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцрох ёстой гэсэн. Гэтэл та Ерөнхий сайдад өрсөлдөөд намын хамт олноороо дүнгээ тавиулсан. Ерөнхий сайдыг томилох санал хураалт дээр та оролцоогүй. Шадар сайд болохгүй, нүх сүв рүү ороод байдаггүй гэсэн. Та бол муу муухайн үлгэр жишээ. Та намын даргаар ажиллаж байхдаа ажлаа хийж чадаагүй. Ганц удаагийн албан тушаал юу юм бэ. Өөрчлөлтийн эсрэг, улс төрийн наймаа тохироо, луйвар хийсэн хүн. Шударга ёсыг хүсч байвал шударга байх хэрэгтэй. Өөрөөсөө ичиж амьдар. Зөв зөнө.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.