Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдлоо

Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох асуудлыг хэлэлцэх юм. УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлыг танилцуулан батлав.

10.30

Дараагаар  нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх  сайдад нэр дэвшигчдийн танилцуулгыг хийж байна. Одоо Шадар сайдад нэр дэвшигч Ө.Энхтүвшинд гишүүд асуулт тавьж, саналаа хэлж байна. Т.Аюурсайхан гишүүн хатуу шүүмжлэл хэллээ. Б.Пүрэвдорж МАН-ыг отрын гэртэй зүйрлэв. Д.Эрдэнэбат нарын олон гишүүн саналаа хэлж, Ө.Энхтүвшин

гишүүдийн 80 гаруй хувийн саналаар Шадар сайдаар томилогдлоо.

13.30

ЗГХЭГ-ын дарга буюу Монгол Улсын сайдаар Г.Занданшатар гишүүдийн 88 хувийн саналаар томилогдлоо. Түүнийг гишүүд шүүмжлэхээс илүү зөвлөгөө өглөө. Ингээд чуулганы хуралдаан түр завсарлалаа.

15.30

Үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Н.Цэрэнбатаас гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Мөн түүнд саналаа хэлж, захиас өглөө. Ингээд Н.Цэрэнбат 88.2 хувийн саналаар сайдаар томилогдлоо. 

17.10

Н.Энхболдыг Батлан хамгаалахын сайдаар 88.2 хувийн саналаар томиллоо. Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Л.Болд, Б.Бат-Эрдэнэ нар түүнд зөвлөгөө, саналаа хэллээ. 

18.15

Д.Цогтбаатар Гадаад харилцааны сайдаар гишүүдийн 91 хувийн саналаар томилогдлоо. Хэд хэдэн гишүүн саналаа хэллээ. Таван Элчин сайдын томилгоо юун дээр саатаад байгаа, аль Элчин сайдын яам чухал эсэх талаар асуулаа. Өнөөдрийн ажлын цаг дууссан тул хурлын дарга ерөнхий чиг үүргийн яамдын сайд нарыг хэлэлцэн томилох санал оруулсныг гишүүд дэмжсэнээр хуралдаан үргэлжиллээ. 

20.00

Ч.Хүрэлбаатарыг гишүүдийн 89.9 хувийн саналаар Сангийн сайдаар томиллоо. Олон гишүүн асуулт асууж, хариулт авлаа. Гишүүд түүнээс Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээ, мөн төсвийн тодотгол, хүүхдийн мөнгө, багш нарын цалинг нэмэх эсэх асуудлаар асууж хариулт авлаа. ОУВС хүүхдийн 60 хувьд нь мөнгө өг гэснийг барих бололтой. Түүний ярьснаар ирэх онд сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдэж бараг бүх хүүхдийг сургууль, цэцэрлэгт хамруулах бололтой. Сүүлийн үед хэвлэлээр гараад байгаа ах дүүгээрээ нийлж орд газар зарсан гэсэн асуудалд тийм юм байхгүй гэсэн хариулт өглөө. 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.