Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаар томиллоо

Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын найман гишүүн буюу Ерөнхий чиг үүргийн яамдын сайд нарыг хэлэлцэж томилсон. Үүнд, Шадар сайдаар Ө.Энхтүвшин, ЗГХЭГ-ын дарга буюу Монгол Улсын сайдаар Г.Занданшатар, Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар С.Чинзориг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Н.Цэрэнбат, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайдаар Н.Энхболд, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар нар томилогдсон юм.

Харин өнөөдөр үлдсэн сайдад нэр дэвшигч буюу чиглэлийн яамдын сайд нарын асуудлыг хэлэлцэх юм. Үүнд, БСШУС-ын сайдад Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл, Барилга хот байгуулалтын сайдаар Х.Баделхан, Зам тээврийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэн, Уул уурхайн сайдаар Д.Сумьяабазар, ХААХҮ-ийн сайдаар Б.Батзориг нар нэр дэвшиж байгааг сануулья. 

12.25

Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Х.Баделханыг гишүүдийн 90 орчим хувийн саналаар томиллоо. Гишүүд цэвэрлэх байгууламж, 8 хувийн ипотекийн зээл, газрын асуудал, утаа зэрэг асуудлаар олон асуулт тавьж, бас саналаа хэллээ. Чуулганы хуралдаанаар БСШУС-ын сайдад нэр дэвшигч Ц.Цогзолмааг хэлэлцэж байна. Олон гишүүн асуулт асуулаа. 14.00 цагт чуулганы хуралдаан түр завсарлалаа. 

16.15

Завсарлагааны дараа нэр дэвшигч Ц.Цогзолмаад гишүүд захиа даалгавраа өгч, саналаа хэллээ. Ингээд гишүүдийн 90 хувийн саналаар Ц.Цогзолмаа БСШУС-ын сайдаар томилогдлоо. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.