УИХ-ын дэд дарга хэн болох вэ

УИХ-ын дэд дарга хэн болох вэ

УИХ дахь бүлэг бүхий намууд дэд даргатай байх заалт бий. Энэ дагуу УИХ дахь МАН, АН-ын бүлэг дэд даргатай. МАН-аас дэд даргаар Ц.Нямдорж, АН-аас дэд даргаар Я.Санжмятав ажилладаг юм. УИХ-ын дэд даргын үүрэг нь УИХ-ын даргыг эзгүйд орлох, хурал удирдах зэрэг бага сага ажилтай аж.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болсноор гурван давхар дээлтэй болж байгаа юм. Тиймээс тэр дэд даргын ажлаа өгөх нь  дамжиггүй. Тэгэхээр түүний оронд хэн дэд дарга болох вэ. Таамаглаж буйгаар Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарын нэг болж магад. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад оройлон оролцсон тэд Ц.Нямдоржоос Хууль зүй, дотоод хэргийн сайд болооч гэж гуйсныг тэрбээр хүлээн авчээ.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.