УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын найман гишүүн буюу Ерөнхий чиг үүргийн яамдын сайд нарыг хэлэлцэж томилсон. Үүнд, Шадар сайдаар Ө.Энхтүвшин, ЗГХЭГ-ын дарга буюу Монгол Улсын сайдаар Г.Занданшатар, Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар С.Чинзориг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Н.Цэрэнбат, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайдаар Н.Энхболд, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар нар томилогдсон юм.

Харин өнөөдөр үлдсэн арван сайдад нэр дэвшигч буюу чиглэлийн яамдын сайд нарын асуудлыг хэлэлцэх юм. Үүнд, БСШУС-ын сайдад Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл, Барилга хот байгуулалтын сайдаар Х.Баделхан, Зам тээврийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэн, Уул уурхайн сайдаар Д.Сумьяабазар, ХААХҮ-ийн сайдаар Б.Батзориг нар нэр дэвшиж байгааг сануулья.

Одоо Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Х.Баделханаас гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.