Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тамгаа хүлээн авлаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тамгаа хүлээн авлаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгээс тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг энэ үеэр хэлэхдээ Д.Сарангэрэл сайд бол энэ салбарт шинэ хүн биш юм.

УИХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хийгдэж байгаа томоохон ажлуудыг дэмжин, гар бие оролцон, дуу хоолойгоо хүргэхэд нэгэн баг болон ажиллаж байсан. Цаашид энэ салбарын хөгжил дэвшил, сайн сайхны төлөө ажиллаж чадах хүн гэж онцлоод шинэ сайдад ажлын амжилт хүслээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.