У.Хүрэлсүх: Яамд хоорондын ажлын уялдаа муу байна

У.Хүрэлсүх: Яамд хоорондын ажлын уялдаа муу байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн шинэ Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдаан үргэлжилж байна. Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд 150 гаруй албан тушаалтан оролцож байна. Энэ удаагийн хуралдаанаар салбар тус бүрийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонсож, асуултад хариулт авлаа. Харин одоо төрийн албан хаагчдын сахилга бат, дэг журмын асуудлыг хөндөн ярилцаж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Бүх шатанд ажлын хариуцлага нэхнэ.  Сайд нар нь ажилчдаа захирч чадахаа больчихсон байна. Найз нөхдийн дундаа орчихсон. Ингэж төрийн ажлыг явуулж болохгүй.  Тиймээс хаана, хаанаа сахилга бат, дэг журмын асуудлыг сахих болно.  Хатуу шаардах болно.  Хурал хүртэл цагтаа эхлэх ёстой" хэмээн онцоллоо.

Түүнчлэн "Энэ жил хүндхэн өвөл болж магадгүй. Бидний урд зовлон, хүндрэлтэй ажил их байна. Гэхдээ зовлон гэж бодож болохгүй. Даван туулах ёстой. Ажилдаа эзэн болох шаардлагатай байна. Дарга нь дарга шиг, цэрэг нь цэрэг шиг бай л даа.  Энэ бол их чухал асуудал юм. Төрийн алба итгэл, зүтгэл, сэтгэл дээр тогтдог. Монгол төр бол зөвхөн хуульд захирагдана. Хуулийн өмнө толгой бөхийлгө. Хууль давж гишгэдэг зүйл байж болохгүй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.