Ц.Нямдоржийн оронд Л.Энх-Амгаланг томиллоо

Ц.Нямдоржийн оронд Л.Энх-Амгаланг томиллоо

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болсонтой холбогдуулан түүний орны хүнийг сонгох асуудлыг хэлэлцэв. Дэд даргад Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Ч.Улаан нар өрсөлдөж, нууц санал хураалт явуулсан байна.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэхээр чуулганд оруулах болов. Үүний өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг дэмжсэн байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 98.5 хувь нь УИХ-ын дэд даргаар сонгохыг дэмжиж, тэрбээр томилогдлоо.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
  • 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль
  • 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль
  • 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
  • 1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч
  • 1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч
  • 2012 онд Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
  • 2017 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.