"С.Баярын анд оффшороос мөнгөө оруулж ирсэн"

УИХ дахь Оффшорын эсрэг бүлгийг Т.Аюурсайхан гишүүн ахалдаг. Тус бүлгийн гишүүд Засгийн газраас баталсан оффшор бүсийн жагсаалтын талаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ. Ингэхдээ  жагсаалтаас хасагдсан Швейцарь, Хонг Конг, Люксенбург, Лебанон, АНЭ, Макао, Панам, Малайз, Ирланд, Самао, Ботсвана, Куракао, Бруней гэсэн 13 улсыг  нэмэх санал гаргасан байна.

Энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэр УИХ дахь Оффшорын эсрэг бүлгийн гишүүн Х.Болорчулуун “Оффшортой тэмцэх хуулийн хэрэгжилт маш муу. 23 иргэнээс мэдүүлэг авч байгаа гэх мэдээллийг хууль хяналтын байгууллагаас өгч байгаа. Харин оффшор дансан дахь мөнгөө оруулж ирсэн гэх иргэний мэдээллийг сонин хэвлэлээс харсан. НИК-ийн хувьцаа эзэмшигч  Давааням  бол манай улсын том бизнесменүүдийн нэг. Мөн Ерөнхий сайд асан С.Баярын дотны анд юм билээ. АНУ-д хауснууд нь хөрш байдаг юм гэсэн” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.