Эрх баригчдад ажлаа хийхийг сануулав

Эрх баригчдад ажлаа хийхийг сануулав

Энэ долоо хоногт  иргэдэд маш чухал нэгэн шийдвэр гарах магадлалтай байна. Энэ нь зээлийн хүүгийн тухай юм. УИХ дахь Ардчилсан намын бүлэг  хуралдаж, зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцжээ.

Хуралдааны дараа буюу яг одоо бүлгийн дарга Д.Эрдэнэбат, гишүүн Д.Пүрэвдорж нар сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна. Тус бүлгийн хуралдаанаар УИХ-ын үйл ажиллагааны тухай дэд дарга Я.Санжмятавын мэдээллийг сонссон байна. Мөн намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар ярилцжээ. Намрын чуулганаар Төрийн албаны тухай, засаг захиргааны тухай гэсэн дандаа улстөржсөн хуулийн төсөл хэлэлцэж байгаа нь буруу гэж үзэж буй аж. Тодруулбал, 2016 оны сонгуулийн дараагаас олон газар үүрэг гүйцэтгэгч тавьсан.

Энэ нь ИТХ-ын төлөөлөгчийг давхар ажилтай болгох гэсэн МАН-ын явуургүй арга хэмээн тэд хэллээ. АН-ынхан эрх баригчдад ажлаа хийхийг сануулж буйгаа илэрхийллээ. Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт 2018 оны төсвийг батлах ёстой байсан ч Төсвийн байнгын хороо хуралдаагүй байна. Ирэх оны төсвийг 11-р сарын 15 гэхэд батлах ёстой. Гэвч одоо батлаагүй байгаа нь хууль эрх зүйн хувьд асуудал үүсэх юм. Энэчлэн төрийн ажил хаа сайгүй цалгардаж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа онцоллоо. Зээлийн хүүгийн асуудлаар дараа мэдээлэл өгөхөөр боллоо. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.