Ирэх онд хэн хэдэн төгрөг зарцуулахыг баталлаа

Ирэх онд хэн хэдэн төгрөг зарцуулахыг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан  үргэлжилж байна. 2018 оны төсвийн жилийн орлого 5.2 их наяд төгрөг байх бол төсвийн зарлага  7.7 их наяд байхаар тусгажээ.

Монгол Улсын 2018 оны төсвийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх хүрээнд төрийн дээд түвшний газруудын зарлагыг баталж өглөө. Үүнд:

  • Ерөнхийлөгчийн Тамгын газар 5 тэрбум 242 сая
  • УИХ-ын дарга 33 тэрбум
  • Үндсэн хуулийн цэцийн дарга 2 тэрбум 33 сая
  • Улсын дээд шүүх  3 тэрбум 998 сая
  • Шүүхийн ерөнхий зөвлөл 48.6 тэрбум
  • Хүний эрхийн үндэсний комисс 1.40 тэрбум
  • Улсын ерөнхий прокурорын дарга 29 тэрбум 238 сая
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 2 тэрбум 55 сая
  • Үндэсний аудитын ерөнхий газар 11.3 тэрбум
  • Авлигатай тэмцэх газар 14.48 тэрбум
  • Санхүүгийн зохицуулах хороо 3 тэрбум 837 сая
  • Төрийн албаны зөвлөл 730.8 сая
  • Үндэсний статистикийн хороо 9 тэрбум 487 сая
  • Сонгуулийн ерөнхий хороо 1 тэрбум 39 сая
  • Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс 647.4 сая
  • Ерөнхий сайд 203 тэрбум 278 сая
  • Шадар сайд 136.7 тэрбум
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 34.5 тэрбум
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 88 тэрбум 461 сая
  • Сангийн сайд 6 их наяд
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд 476 тэрбум
  • Зам тээвэр хөгжлийн сайд 384.5 тэрбум
  • Батлан хамгаалахын сайд 237 тэрбум
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 1.6 их наяд
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд  26 тэрбум 397 сая
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 266.6 тэрбум
  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд 1.2 их наяд
  • Эрүүл мэндийн сайд 766.3 тэрбум
  • Барилга хот байгуулалтын сайд 137.4 тэрбум төгрөг

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Одоо төсвийн хуулийг дагалдан гарах хуулиудын төслийг хэлэлцэж байна. 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.