Ж.Батзандан: Гишүүд ээ, эх орноо бодооч ээ

Ж.Батзандан: Гишүүд ээ, эх орноо бодооч ээ

УИХ-ын өнөөдрийн чуулганаар 2018 оны төсвийн тухай хууль болон түүнтэй холбогдон гарах тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 86.8 хувийн саналаар баталлаа. Дараа нь төсөв батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. /Үгийг дэлгэрэнгүйгээр удахгүй нийтлэх болно/ Төсвийг хуультай холбогдуулан тогтоол батлагдахын өмнө гишүүн Ж.Батзандан үг хэллээ.

Тэрбээр, “ТЕГ-ын дарга асан Б.Хурцын талаар нээлттэй сонсгол хийе гэхээр гишүүд зугатаад гарын үсгээ зурахгүй байна. Хурц, “сахал” Эрдэнэбилэгтэй найз гэнэ. Юундаа айгаад байгаа юм бэ. Эх орноо бодооч ээ, гишүүд ээ. 2018 оны төсөв худлаа төсөв баталлаа шүү. Цагдаагийн дарга нараа солилоо гэсэн хуурамч дамбийжаанууд тавьсан. Нээлттэй сонсгол хийж, хариуцлагаа ярья л даа. Ингэхгүйгээр Монгол Улс хөгжихгүй ээ” хэмээн хэлсэн юм.  

Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлээд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах төслийг хэлэлцэж эхэллээ.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.