Б.Хурцыг хэлэлцэх нээлттэй сонсголыг хийх хүсэлтээ өгчээ

Б.Хурцыг хэлэлцэх нээлттэй сонсголыг хийх хүсэлтээ өгчээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын дарга М.Энхболдод Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшиж байгаа Б.Хурцыг томилох асуудлыг хойшлуулах, томилгооны асуудлаар УИХ нээлттэй сонсгол явуулах хүсэлтээ өнөөдөр өглөө. Тэрбээр УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үед сонсгол хийж, ярьцгаая гэтэл гишүүд айгаад байна хэмээн хэлж байсан юм. Одоогоор 21 гишүүн гарын үсгээ зурсан гэнэ. Тиймээс УИХ-ын даргад албан ёсоор хандаж байгаа аж. Хуульд зааснаар 19 гишүүн гарын үсгээ зурвал УИХ-аар сонсгол явуулдаг юм байна.

Нэгэнт сонсгол явуулах хүсэлтээ албан ёсоор өгсөн учраас Ж.Батзандан гишүүн мөн өнөөдөр 14.00 цагаас хуралдахаар товлосон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэхгүй, хойшлуулж өгөх тухай саналаа хүргүүлжээ. Эрхэм гишүүн энэ тухайгаа сая сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Б.Хурцын тухай өмнө нь хангалттай мэдээлэл өгсөн гэдгээ ч хэлэв. Харин Б.Хурцын тухайд Ж.Батзандан гишүүнийг өөрийнх нь нэр төрд халдсан хэргээр шүүхэд хандаад байгаа юм.

Түүний хэлснээр нээлттэй сонсгол хийхийг дэмжсэн гишүүдийн нэрийг жагсаавал:

  • УИХ-ын гишүүн Л.Болд
  • УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
  • УИХ-ын гишүүн Х.Баделхан
  • УИХ-ын гишүүн О.Батнасан
  • УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
  • УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан
  • УИХ-ын гишүүн Н.Амарзаяа
  • УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан
  • УИХ-ын гишүүн Б.Болорчулуун
  • УИХ-ын гишүүн Ц.Гарамжав
  • УИХ-ын гишүүн Б.Жавхлан
  • УИХ-ын гишүүн С.Жавхлан
  • УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг
  • УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
  • УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
  • УИХ-ын гишүүн Г.Солтан
  • УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат нар аж. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.