Д.Эрдэнэбат: Б.Хурц, Ж.Батзандан хоёр бага зэрэг маргалдсан

Д.Эрдэнэбат: Б.Хурц, Ж.Батзандан хоёр бага зэрэг маргалдсан

УИХ дахь АН-ын бүлгийн даргын өрөөнд ТЕГ-ын дарга асан Б.Хурц УИХ-ын гишүүн Ж.Батзанданг сүрдүүлсэн байдаг. Улмаар Ж.Батзандан гишүүн УИХ-ын даргад төрийн хамгаалалтад орох хүсэлтээ хүргүүлсэн юм.

Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тухайн үед яг ямар үйл явдал болсон талаар тодруулахад “УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны асуудлаар бүлгийн гишүүд миний өрөөнд цугласан. Тэр үеэр ТЕГ-ын дарга асан Б.Хурц өрөөнд орж ирж таарсан. Эрчүүдийн хооронд жаахан маргаан болсон. Эр хүн бол эр хүн шиг л байх хэрэгтэй. Гурван хатуу үг, гурван хатуу цохилтыг даадаг байх л хэрэгтэй. Өөр хэлэх зүйл алга. Би Б.Хурцыг дуудаагүй” гэх тайлбарыг өглөө.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.