МАН-ын их хурал үргэлжилж байна

МАН-ын их хурал үргэлжилж байна

МАН-ын 28-р их хурал Соёлын төв өргөөнд эхэллээ. Хурлын эхэнд МАН-ын дарга М.Энхболд илтгэл тавьж байна.  Өчигдөр МАН-ын бага хурал болж, их хурлаар хэлэлцэх асуудлыг баталсан бөгөөд тус хурлаар намын даргаа сонгох, намын дүрэмд оруулах өөрчлөлт оруулах юм. Хуралд 1308 төлөөлөгч оролцож байгаа юм. 

Тэрбээр 2013 оны аравдугаар сараас эхлэн МАН-ыг удирдаж байгаа. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар илтгэлээ. Дэлгэрэнгүй илтгэлийг удахгүй хүргэх болно. Яг одоо Их хурал хаалттай горимд шилжин үргэлжилж байна. Намын дарга М.Энхболдыг тавьсан илтгэлтэй холбогдуулан хэлэлцүүлэг өрнөж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.