Ардчилсан намын бүлэг хуралдаж, нээлттэй сонсгол хийхийг дэмжжээ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, нээлттэй сонсгол хийхийг дэмжжээ

Өнөөдөр журам ёсоор УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, энэ долоох оногт хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийлэх учиртай. МАН-ынхан их хурлаа хийж байгаа учраас УИХ дахь бүлэг нь хуралдахгүй нь тодорхой. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж эхлээд байна.

Тус намын бүлэг хэд хэдэн асуудал хэлэлцэх байх. Элчин сайдын томилгоотой холбоотой нээлттэй сонсгол хийх эсэх, банкны зээлийн хүүгийн талаарх асуудал, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах төсөл зэрэг асуудлыг хэлэлцэж, дараа нь мэдээлэх болов уу.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалгүй болсон тул үдээс хойшхи хуралдаан болоогүй. Хэлэлцэх асуудалгүй болонгуутаа гишүүдийн танилцаж амжаагүй төслийг оруулж ирсэн нь шүүмжлэлд өртөж хойшлуулсан билээ. 

Бүлгийн хуралдаанаар Элчин сайдыг томилох нээлттэй сонсголын талаар хэлэлцээд, 'Нээлттэй сонсгол хийх нь зүйтэй' гэж үзсэн байна.

БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Хурцтай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн долоо хоногт гаргасан юм. Бүлгийн гишүүд бүгд энэ асуудлыг хэлэлцээд дэмжжээ.

Нээлттэй сонсгол хийх товыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос зарлах юм байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.