Э.Өлзийбаяр нийслэлийн АЗХ-ны тэргүүнээр сонгогдлоо

Э.Өлзийбаяр нийслэлийн АЗХ-ны тэргүүнээр сонгогдлоо

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны тэргүүний сунгаа сар гаруй үргэлжилсний эцэст өнөөдөр хоёр нэр дэвшигчийн төлөө өгсөн саналыг тоолох арга хэмжээ боллоо. Мөн нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн ч өнөөдөр тодрох юм. Яг одоо санал тоолох ажиллагаа дуусах шатандаа явж байна.

 Нийслэлийн АЗХ-ны тэргүүнд нэр дэвшсэн Ж.Сугарсүрэн, Э.Өлзийбаяр нар нийслэлээр тойрч хийх ажил, төлөвлөгөөгөө танилцуулсан бол АЗХ-ны тэргүүнд нэр дэвшсэн С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар 21 аймгийг тойрч, сунгаа хийсэн юм.

Тооллогын дүн гарч, Ж.Сугарсүрэн 1482,85, Э.Өлзийбаяр 1567,35 оноо авсан бөгөөд Э.Өлзийбаяр нийслэлийн АЗХ-ны тэргүүнээр сонгогдлоо. Одоо АЗХ-ны тэргүүний санал хураалтын тооллого явагдаж байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.