“Монос” групп ганцхан Л.Эрдэнэчимэгийнх биш байлгүй

“Монос” групп ганцхан Л.Эрдэнэчимэгийнх биш байлгүй

“Монос” групп ганцхан Л.Эрдэнэчимэгийнх биш ТУЗ-ын дарга нь Л.Хүрэлбаатар хэмээх алдартай хүн бий. Тэгэхээр Л.Эрдэнэчимэгийг МАН-ын нэр дэвшигчид хандив өглөө хэмээн баалах нь зохисгүй хэрэг. Нэг гэр бүлийн төдийгүй ах дүү нар өөр өөр намд байгаа нь ердийн үзэгдэл. Долгорсүрэн зааны хүү Дагвадорж АН, Сумьяабазар нь МАН-ынх, Батсүхийн Наранхүү АН, Саранчимэг нь МАН-ынх гээд жишээ зөндөө байна.  

Аудитын ерөнхий газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2017 оны сонгуульд нэр дэвшигчдийн хандивын тайланг олон нийтэд ил болголоо. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид иргэд, аж ахуйн нэгжээс хандив авах эрх нь хуулиар нээлттэй. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч иргэнээс гурван сая, аж ахуйн нэгжээс 15 сая хүртэлх төгрөгийн хандив авч болно. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарт хэн, хэдэн төгрөгийн хандив өгсөнийг товч дурдая.

М.Энхболдод 2200 иргэн 1-3 сая төгрөгийн хандив өгч, нийт гурван тэрбум 313,5 сая төгрөг буюу хамгийн их хандив цуглуулжээ. Харин Х.Баттулгад нийт 1101 иргэн 1-3 сая төгрөгийн хандив өгсөн бол  С.Ганбаатарт нийт 1062 иргэн 1-3 сая төгрөгийн хандив өгсөн байна.

Харин 15 хүртэл сая төгрөгийн хандив өгсөн аж ахуйн нэгжүүд дунд “Монос”-оор овоглосон групп М.Энхболд, Х.Баттулга нарт тус бүр хандив өгч, тэргүүлсэн байна. Тодруулбал, МАН-ын дарга М.Энхболдод “Монос” группийн компаниуд тус бүр 15, нийт 45 сая төгрөгийн хандив өгсөн байна. Харин АН-аас нэр дэвшсэн Х.Баттулгад “Монос” группийн хоёр компани тус бүр 15, нийт 30 сая төгрөгийн хандив өгчээ.

МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод “Макс групп” ХХК, “М-Си-Эс” проперти, “Эм-Си-Эс Кока кола”, “Юнител”, “Юнивишн”  зэрэг 17 компани 217,9, АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад “Бодь интернэшнл”, “Талх чихэр”, “Милл хаус”, “Мах импекс” зэрэг 18 компани 250 сая төгрөг тус тус хандивлажээ. Харин МАХН-аас нэр  дэвшигч С.Ганбаатарт “Бумо”, “Метротрейд” компани тус бүр 15, нийт 30 сая төгрөг хандивласан байна.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.