С.Эрдэнэболд АЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогджээ

С.Эрдэнэболд АЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогджээ

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнг өчигдөр орой эцэслэлээ. АН-ын нийт 7000 гаруй төлөөлөгчөөс 4438 хүний санал авч 63.4 хувийн саналаар С.Эрдэнэболд АЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

АЗХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид 21 аймаг, есөн дүүргийн АЗХ-ны 90 гаруй мянган гишүүдтэй уулзаж, өөрсдийн мөрөө хөтөлбөрөө танилцуулж, санал хураалтаа явуулсан. Орон нутгийн саналын хуудсыг нийслэлд тусгай хамгаалалттай, камертай өрөөнд хадгалж өчигдөр тоолжээ.

С.Эрдэнэболд нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, АНУ-ын Индианагийн их сургуулийг мөн Эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2016 онд Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. Мөн нийслэлийн АЗХ-ны тэргүүнээр Э.Өлзийбаяр сонгогдсон байна.

Шинээр сонгогдсон нийслэлийн АЗХ-ны тэргүүнийг ирэх сарын 4-нд болох АЗХ-ны VIII их хурлаар батламжилна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.