Эрх баригчдад зарчимгүй үйлдлээ зогсоохыг шаардана гэв

Эрх баригчдад зарчимгүй үйлдлээ зогсоохыг шаардана гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг уржигдрын ээлжит хурлаараа гурван асуудлыг авч хэлэлцжээ. Дараа мэдээлэл өгнө гэснээр өнөөдөр бүлгийн хурлаар ямар шийдвэр гаргаснаа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцууллаа. Тэрбээр, нэгд, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 50 хувь өөрчлөгдөхөөр байгаа нь шинэчилсэн найруулгын шинжтэй болсон. Мөн Банкны тухай хуульд “Зээлийн хүүгийн дээд хязгаарыг төв банк тогтооно” гэсэн заалт нь санхүүгийн салбарын үйл ажиллагаанд төр захиргаадалтын арга хэлбэрээр орж ирж эргээд эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх учраас Монголбанк тогтоож болохгүй. Энэ асуудлаар бүлэг мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулах болно” гэлээ.

Хоёрт, Засгийн газрын зүгээс Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байна. Уг төсөлд “Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийн гуравны нэг нь төрийн албанд ажиллаж болно” гэсэн заалт нь Монгол Улсын хэд, хэдэн хууль, тогтоомжийг зөрчиж байна гэж бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцоллоо.

Хэрэв УИХ энэ хуулийн төслийг баталбал үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа 60 иргэдийн хурлын төлөөлөгч шууд төрийн албан хаагч болно гэсэн үг. Нэг ёсны хуулийн хүчээр тэднийг төрийн албан хаагч болгох гэж байгаа нь зарчимгүй үйлдэл гэж тэрбээр мэдэгдлээ. Энэ хуулийн төслийг Төрийн албаны тухай хуультай хамтад нь хэлэлцэхийг эрх баригчдад шаардана гэлээ.

Гуравт, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох болсонтой холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Батзандан томилгооны сонсгол хийх санаачлага гаргасан. Нийт 20 гишүүний дэмжлэгтэй томилгооны сонсголыг хийх нь зүйтэй гэж бүлгийн есөн гишүүн бүгд дэмжсэнийг дуулгалаа.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.