Х.Баттулга: ХАА хамгийн том салбар мөртлөө хамгийн жижиг нь болж хувирсан шүү, Батзориг сайд аа

   Х.Баттулга: ХАА хамгийн том салбар мөртлөө хамгийн жижиг нь болж хувирсан шүү, Батзориг сайд аа

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-нд ажиллалаа.  Тэрбээр яамны хариуцлагатай албан тушаалтнуудтай хийсэн уулзалтынхаа эхэнд  “Өнөөдөр өмнө нь ажиллаж байсан яамдаараа орж,  эхлүүлж байсан ажлуудтайгаа танилцаж, хэрхэн хамтарч ажиллах вэ гэсэн  та бүхэнтэй уулзаж, санал бодлыг тань сонсоор ирлээ.

ХАА хамгийн том салбар мөртлөө хамгийн  жижиг  салбар болж хувирсан шүү, Батзориг сайд аа.   Та  хөнгөн үйлдвэрийн салбараас төрсөн   боловсон хүчний хувьд уналтад ороод байгаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг төрийн бодлогоор босгоход онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэж байна.

Өнөө өглөө  бид ҮАБЗ-ийн хурлыг анх удаа хийсэн. Хуралд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг оролцсон. Ажилгүйдэл, ядуурал өнөөдөр Монголын тулгамдсан асуудал болсон. Үүнийг арилгахад ХАА маш том үүрэг хүлээх  салбар. Малчин хүний орлого бол малын гаралтай түүхий эд. Монгол Улс   дэлхийн ноолуурын 30 хувийг хангадаг. Гэтэл боловсруулж, бүтээгдэхүүн болгож гаргаж чаддаггүй. Энэ бол бодлогын алдаа. “Говь” шиг 2-3 үйлдвэр хэрэгтэй. Японы зах зээлд ноолууран бүтээгдэхүүн татваргүй гаргах боломжт байсаар байгаа.

Махны асуудал үеийн үед хүндрэлтэй явж ирсэн.   Биокомбинатыг шинэчлэхээр Унгар Улсаас яригдаж байгаа 25 сая ам.долларын хугацаа ирэх оны  тавдугаар сард дуусна. Би  наймдугаар сарын сүүлээр Унгарт очихдоо Ерөнхий сайдтай нь үүнийг тусгайлан ярьсан. Өчигдөр ч Төрийн нарийн бичгийн даргатай нь үүнийг ярилаа. Манай малын вакцины асуудал гаднаас хараат байгаа.

Ч.Чулуунцэцэг

 

 

Малчдын ахуйг бид сайжруулах ёстой. Сургууль, дотуур байр, цэцэрлэг, эмнэлэг хэрэгтэй.  Энэ үүднээс сайд байхдаа  Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан суманд шинэ сум төсөл хэрэгжүүлсэн. Б.Батзориг сайд очиж үзэх хэрэгтэй. Өнөөдөр залуу малчид ахуйгаа дагаад хот руу нүүж байна.  Хөдөө малчингүй болох нь. Малчдын орлогыг сайжруулахын тулд ХАА-н биржийг  2013 оны дөрөв дүгээр сард байгуулсан. Биржид очсон бүтээгдэхүүн үйлдвэрт очдог, тэндээсээ экспортод гаргадаг байя гэсэн зорилгоо.  Малчны хот-малчны ахуй, малаас гаралтай түүхий эд-бирж-үйлдэр-экспорт гэсэн ийм сүлжээ хэрэгтэй гэж ойлгуулах гээд тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд ойлгоогүй.

Жилд Монгол Улс 10 сая ширхэг арьсыг бараг түүхийгээр нь Хятадад экспорлодог. Арьс боловсруулах үйлдвэр байгуулахад Дархан, Багануур тохиромжтой гэж үзэж байгаа. Өнөөдөр нэг ширхэг хонины нэхийг 500 төгрөгөөр худалдан авч байна.  Энэ үнэ бэлэн гоймонгоос хямд байгаа.   Бидэнд арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах цаг болсон.   Тухайн үед судалж үзэж байсан юм.  Энэтхэг, Хятад хоёр бол манай өрсөлдөгч нар. Солонгос улс хуулиараа арьс шир боловсруулах үйлдвэрээс татгалзсан юм билээ.

Тиймээс европын зах зээлийг судалсан. Боломжууд харагдсан. Малын гаралтай түүхий эд ингэж үнэгүйдэж байгаа асуудлыг анхааралдаа авч, төрийн бодлогоор зохицуулалт хийх хэрэгтэй. Хөдөө аж аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар Монгол орны тэргүүлэх салбар болох учиртай. Та бүхний ярьж буй сонсоход бүхнийг шинээр эхлүүлэх гээд байна. Өмнөх сайд нар ч ийм байсан. Тиймээс өмнө нь эхлүүлсэн, гарц гаргалгаа нь тодорхой болсон ажлуудыг цааш нь явуул л даа. Төрийн ажилд нам хамаагүй шүү дээ. Үр дүн чухал”  хэмээн онцолж, өөрийн байр суурийг илэрхийлсэн.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.