Ерөнхийлөгч Х.Баттулга эрдэмтэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга эрдэмтэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын санаачилгаар зохион байгуулагдаж буй “УЛСЫН ХӨГЖИЛ, ТӨРИЙН БОДЛОГОД ЭРДЭМТДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЬЕ” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд боллоо.

Нээлттэй хэлэлцүүлэгт Шинжлэх ухааны Академи, Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний 36 байгууллагын нийт 100 гаруй эрдэмтэд оролцов.

Хэлэлцүүлэгт ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Улсын хөгжил, Төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх нь”, Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль “Судалгаанд суурилсан төрийн бодлого: шинжлэх ухаан, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа”, /Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D) профессор, академич С.Нарангэрэл/ “Эрдэмтэн мэргэдээс суралцах монгол ухаан /Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн ректор, МИДСК Их дээд сургуулиудын Консорциумын Ерөнхийлөгч Т.Хэрүүга/ “Их сургуулийн судалгааны орчинд тулгамдаж байгаа асуудлууд, түүнийг шийдэх арга зам, үйл ажиллагааны чиглэл” зэрэг илтгэл хэлэлцүүлсэнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга Монгол Улсад шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх, улсын хөгжил, Төрийн бодлогод эрдэмтдийн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг тусгаж байх талаар саналаа илэрхийлэв.

Эрдэмтэд улсын хөгжил, хүнсний аюулгүй байдал, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудлуудаар тодорхой шийдэл дэвшүүлэн, цаашид улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар шинжлэх ухааны үндэсний чадавхийг бэхжүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргуулах чиглэлээр санал дэвшүүллээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.