МАН-ынхан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй хэмээн яаравчлан шийджээ

МАН-ынхан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй хэмээн яаравчлан шийджээ

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр өдөр ирэх оны төсвийн зарлагын хэсэгт хориг тавьсан юм. Алдагдалгүй төсөв батлах боломж байхад хэтэрхий үрэлгэн зарлага гаргах гэж байгаа ард түмэнд сайнар нөлөлөөхгүй гээд хориг тавьсан юм. Харин УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр орой гэнэт хурал зарлан хуралдаж, 2018 оны улсын төсвийн зарлага хэсэгт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг яаралтай хэлэлцжээ. Бүлгийн хуралдаан 30 орчим минут үргэлжилсэн бөгөөд хоригийг дэмжихгүй гэж үзжээ. 

Хоригт “....Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийг батлахдаа тухайн төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 5,207,337.2 сая төгрөг, зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 7,710,777.6 сая төгрөг байхаар тооцож 2,503,440.4 сая төгрөгийн алдагдалтай төсвийг баталсан байх бөгөөд нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 9.5 хувьд хүрсэн байна....   

.....Боломж нэгэнт бүрдсэн тохиолдолд урсгал зардал болон нэн чухалд тооцогдохгүй, үр ашиг муутай хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн зардлаа танах, зайлшгүй зардлыг бодитой, үнэн зөвөөр тооцож төлөвлөх зэргээр төсвийн зардлыг багасгах асуудалд онцгой ач холбогдол өгч, төсвийн алдагдлыг 5.2 их наяд төгрөг хүртэл бууруулан алдагдалгүйгээр төсвөө батлах нь зүй ёсны шаардлага болно....” гэжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.