Ц.Гарамжавын урт настай хуулийн хэрэгжих хугацаа хойшиллоо

Ц.Гарамжавын урт настай хуулийн хэрэгжих хугацаа хойшиллоо

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт ирэх оны наймдугаар сарын 1 хүртэл хойшиллоо. Өнөөдрийн чуулганаар уг хуулийг урт настай хууль хэмээн цоллолоо. Өнгөрсөн оны 12 дугаар сард өргөн барьсан өнөөдрийг хүртэл сунжирсаар байгаад зарим гишүүд ийн ундууцав.

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Бүтэн жилийн хугацаанд явлаа. Байнгын хорооны дарга Ц.Гарамжав гишүүнээс асууя. Хууль батлах хугацаа 45 хоногийн хугацаатай. Энэ хугацаандаа батлагдаад л гардаг. Гэтэл энэ хууль бүтэн жил сунжирлаа. Тэгсэн атлаа хууль нь дутуу дулимаг. Өөрөөр хэлбэл, энэ хуультай холбогдуулан бусад хуульд орох өөрчлөлтүүдээ дагуулж орж ирээгүй. Их хурлын тамгын газар үүн дээр анхаарах хэрэгтэй байна. Зарим гишүүн хууль өргөн барихтай холбоотой мэдлэг дутуу байж болно. Байнгын хорооны дарга нь үүнийг сайн мэдэхгүй байж болно. Үүнд нь сайн зөвлөх хэрэгтэй байна. Үүнээс бол 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих ёстой байсан хууль ирэх оны наймдугаар сарын 1 хүртэл хойшлогдчихлоо шүү дээ” хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа харагдав. 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.