Монголын төр малынхаа эрүүл мэндийг хяналтандаа авах хууль баталлаа

Монголын төр малынхаа эрүүл мэндийг хяналтандаа авах хууль баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, уг хуулийн төслийг баталлаа.

Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааг 1993 онд баталсан, 1995, 1996, 2010, 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2001, 2007 онд шинэчлэн найруулсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулиар зохицуулж байсан.

Нийтийн эрүүл мэндэд халтай, эдийн засагт хохиролтой өвчнүүдээс мал сүргээ хамгаалж, эрүүлжүүлэх нь нэн чухал асуудал байсан.  Улс орнуудын амжилтын үндэс болсон Мал эмнэлгийн сайн засаглалыг хөгжүүлж, мэргэжлийн үйлчилгээг тогтвортой санхүүжилтээр, иж бүрэн, хүртээмжтэй, хийдэл, давхардалгүй, үр ашигтай үзүүлэх нөхцөлийг хангасан “эрх зүйн орчин”-ыг бүрдүүлэх шаардлага тулгарсан.

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд батлагдахаас өмнө Монгол оронд байнга болон түр нутагшсан зэрлэг амьтны эрүүл мэндийг хамгаалах асуудал, хүрээлэн буй орчны бохирдол, доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалах халдваргүй өвчинтэй тэмцэх арга хэмжээ, халдварт өвчнөөс эрт сэрэмжлүүлж шуурхай хариу арга хэмжээ авах байнгын бэлэн байдал, мал эмнэлгийн лабораторийн чиг үүрэг, мал, амьтны өвчний бүртгэл, тархвар зүйн /эпидемиологи/ мэдээллийн сан, малын эмчийн ёс зүй, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн эрхлэх үйл ажиллагаа, түүнд ажиллаж байгаа төрийн албан хаагчийн эрх үүрэг, хариуцлага зэрэг асуудлууд огт зохицуулалтгүй байсаар ирсэн.

Хууль,  эрх зүйн зохицуулалтгүй байсан дээрх асуудлыг шийдвэрлэх гарц нь өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.