Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцсэнгүй

Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцсэнгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх байсан ч түр хугацаагаар хойшлогдлоо. Тодруулбал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос, Өргөдөл гомдлын байнгын хороонд судалж үзэх шаардлагатай материал ирсэн тул судлах хугацаа өгнө гэсэн М.Оюунчимэг гишүүний хүсэлтээр өнөөдөр хэлэлцсэнгүй.  

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.