Н.Энхболд БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Сун Ён Мүтэй уулзлаа

Н.Энхболд БНСУ-ын Батлан хамгаалахын сайд  Сун Ён Мүтэй уулзлаа

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд  БНСУ-ын Батлан хамгаалахын сайдтай уулзав. Сайд Н.Энхболд Сөүл хотноо болж буй Монгол Солонгосын хамтын ажиллагааны  форумд  оролцож байгаа юм.

Батлан хамгаалахын сайд нар хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа харилцан айлчлал хийх, хамтарсан сургууль дадлага хийх, цэргийн боловсон хүчнийг бэлтгэх зэрэг олон чиглэлээр амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Цаашид хамтын ажиллагааны хэлбэр,  төрлийг өргөжүүлэх нь хоёр орны харилцаанд чухал үүрэгтэйг тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр сайд нар Солонгосын хойгт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар санал солилцов. Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Сун Ён Мү  НҮБ, Олон улсын улсын хамтын нийгэмлэгийн зүгээс авч буй арга хэмжээнүүдийг Монгол улс  биелүүлэх. Умард Солонгосыг цөмийн зэвсгээр ангид байлгах асуудлыг дэмжиж ажиллах талаар санал тавив.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Солонгосын хойг болон олон улсын энх тайван, аюулгүй байдлыг яриа хэлэлцээ, харилцан ойлголцлын аргаар шийдэж байх талаарх Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.

Уулзалтын үеэр Сун Ён Мү сайдыг ирэх онд тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд урьсныг солонгосын тал талархан  хүлээж авав. Сайд нарын энэ удаагийн  уулзалт бие биеийн байр суурийг ойлголцсон найрсаг уур амьсгалтай болж өндөрлөлөө. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.