Ардчилсан хувьсгалын анхдагчдад төр тусламж үзүүлэх үү

Ардчилсан хувьсгалын анхдагчдад төр тусламж үзүүлэх үү

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өргөн мэдүүлэв. Үндэсний эрх чөлөөний болон ардын хувьсгал, 1939,1945 оны Халх голын байлдаан, чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг алдаршуулах, мөнгөн тэтгэмж, материаллаг урамшуулал олгох бодлогыг Монгол улсын төр баримталж хэрэгжүүлсээр байна.

Коммунист Бүгд Найрамдах Монгол Ард Улсын удирдлагыг огцруулж, Ардчилсан Монгол Улсын үндэс суурь, олон намын тогтолцооны үндэс суурийг тавьж, хүний эрхийг дээдлэх, ардчилсан сонгууль явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох, иргэд өмчтэй байх эрхийг нээж, Монгол Улс ардчиллын замаар замнах үндэс суурийг тавьсан ардчиллын анхдагчдын гавьяаг төр үнэлж, бодлогоор дэмжиж, зохих хэмжээний тусламж, хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай байна гэж УИХ-ын гишүүн С.Эрдэнэ энэ үеэр хэлэв.

Харин энэ төслийг УИХ-аар хэлэлцэж батлах эсэхэд олон хүн эргэлзэж байна. МАН-ын 65 гишүүн арчдилсан хувьсгалын анхдагчдад тусламж, хөнгөлөлт үзүүлэх асуудлыг дэмжих эсэхийг олон хүн харах болно. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.