Уул уурхайн салбар энэ онд өмнөх оныхоос хоёр дахин их орлоготой ажиллажээ

Уул уурхайн салбар энэ онд өмнөх оныхоос хоёр дахин их орлоготой ажиллажээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам сар бүрийн эхэнд хийдэг “Ил тод уул уурхай” хурлаа өнөөдөр хийлээ. Уг хурлаар салбарын бодлого, хийж санаачилж байгаа ажил, тухайн сарын байдлаарх салбарын тайланг олон нийтэд дэлгэдэг билээ.

Уул уурхайн салбар энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар улсын төсөвт есөн төрлийн татвар, төлбөр нэрээр нийт нэг их наяд, 416 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан мэдээллээс харж болох юм. Уг мэдээллээс харахад, энэ салбараас улсын төсөвт  төвлөрсөн нийт мөнгөний тал хувийг зэс дангаараа бүрдүүлжээ.

Тодруулбал, 732.9 тэрбум төгрөгийг зэсний борлуулалт бүрдүүлсэн бол дараах жин дарах орлого буюу 507.8 тэрбум төгрөгийг нүүрс улсын төсөвт төвлөрүүлсэн байх юм. Харин цайр  61.6, алт 44.9 тэрбум төгрөгийг орлогыг бүрдүүлжээ. Бусад баялгууд үлдсэн хувийг бүрдүүлсэн ба энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 764 тэрбум төгрөгөөр буюу хоёр дахин өссөн үзүүлэлт гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлж байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.