Уул уурхайн яам төсвийн төлөвлөгөөг биелүүлэхээр ажиллаж байна

Уул уурхайн яам төсвийн төлөвлөгөөг биелүүлэхээр ажиллаж байна

Монгол Улсын хэмжээнд 2017 онд 8.1 сая баррель /1.1 сая тонн/ газрын тос олборлон экспортолж,  2017 оны “Төсвийн тухай” хуулиар  борлуулалтын орлогоос улсын төсөвт 191.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх үүрэгтэй. Энэ сарын 11-ний байдлаар үүнээс  7.14 сая баррель /968 мянган тонн/ газрын тос олборлон 7.06 сая баррель /960 мянган тонн/, газрын тосыг экспортолж, улсын төсөвт 178.7 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн экспорт  85.3, төсвийн орлого 93.1 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тус яамны зүгээс “2017 оны төсвийн тухай” хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгаа ба энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7.7 сая баррель газрын тос олборлон экспортолж, улсын төсвийн төлөвлөгөөг биелүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.