МХЕГ-ын хэлтсийн хоёр даргыг нэг сар хорино

МХЕГ-ын хэлтсийн хоёр даргыг нэг сар хорино

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан нарыг АТГ-аас авлигын хэрэгт холбогдуулан өнгөрсөн долоо хоногт саатуулсан билээ. Тэднийг суллаж батлан даалтад гаргасан гэх мэдээлэл өчигдөр зарим нэг сайтуудаар гарсан. Тэгвэл батлан даалтад гаргасан гэх мэдээллийг шүүх үгүйсгэж, “Шүүгчийн захирамжаар нэг сар цагдан хорих хэвээрээ байгаа” гэв.

Тэгвэл тэднийг бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд гэрээс нь эд мөрийн баримт болгож, нийт 460 сая төгрөгийн хураан авсан юм.  Харин тэд энэ их мөнгийг хэнээс ямар замаар авснаа тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ.

О.Онон

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.