ХХААХҮЯ-ныхан махны экспортод Дэлхийн банктай хамтрахаар боллоо

ХХААХҮЯ-ныхан махны экспортод Дэлхийн банктай хамтрахаар боллоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд  Б.Батзориг  Дэлхийн банкны ажлын хэсгийн ахлагч, Хөдөө аж ахуйн секторын агробизнесийн ахлах мэргэжилтэн М.Ситарамачандра болон хувийн хэвшлийн ахлах мэргэжилтэн Д.Жигжидмаа нартай уулзлаа. Уулзалтаар Б.Батзориг сайд Дэлхийн банкны хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчдөд талархал илэрхийлэн,  Дэлхийн банкнаас шинээр хэрэгжүүлэх “Үр дүнд суурилсан хөтөлбөр” (P4R) -ийн хүрээнд ирэх жилүүдэд ХХААХҮ-ийн  салбарт хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон юм.

Энэ хүрээнд  махны экспорт болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа  Б.Батзориг сайд илэрхийллээ. Дэлхийн банкны зүгээс ХХААХҮ-ийн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн  хэрэгжилтэд онцгой анхаарч, салбарын сайдын хэлсэнчлэн  үр дүнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээр  хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Мөн өнөөдөр Дэлхийн банкны М.Ситарамачандра тэргүүтэй ажлын хэсэг ХХААХҮ-ийн яамны газрын дарга нарт Дэлхийн Банкнаас шинээр хэрэгжүүлэх “Үр дүнд суурилсан хөтөлбөр”-ийн талаар танилцуулж мэдээлэл хийн,  цаашид нягт хамтран ажиллахаар тохиролцлоо. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.