Оффшор бүсэд мөнгөө нуусан эрхмүүдийг шалгаж байгаа гэв

Оффшор бүсэд мөнгөө нуусан эрхмүүдийг шалгаж байгаа гэв

Сүүлийн үед оффшор дансанд их хэмжээний мөнгө нуусан эрхмүүдийг олон нийтийн сүлжээнд ил гаргаад байгаа билээ. Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяраас эхлээд гишүүн асан Сү.Батболдын нэр ч дуулдах болов. Ерөнхийлөгч оффшорчдын нуусан мөнгийг Монгол Улсад оруулж ирж байж өр зээлийг тэглэнэ. Түүнээс гадна ирэх 2018 оныг оффшорчдын эсрэг жил болгохоо ч зарласан.

Тэгвэл оффшор бүсэд данстай гэх эрхмүүдийг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээллийг тус газраас үгүйсгэсэнгүй.
Тухайлбал, Сү.Батболдыг гадаадын хөрөнгө оруулалттай компанид хөрөнгө оруулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, улсад татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа бол Ерөнхий сайд асан С.Баярыг мөн төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа үндэслэлгүйгээр баяжиж хөрөнгөжсөн гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл энэ үйлдэлд нь Нийслэлийн прокурорын газраас гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар болжээ. Энэ мэдээлэл үнэн эсэхийг тодруулахаар тус газрын эх сурвалжтай холбогдсон боловч мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Харин АТГ-аас оффшорт нэр холбогдсон хүмүүсийг шалгаж байгаа гэв.

О.Онон

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.