Арилжааны банкууд дахь төрийн сангийн дансыг хаахаар болжээ

Арилжааны банкууд дахь төрийн сангийн дансыг хаахаар болжээ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өмнө нь Төрийн сангаас гадуур арилжааны банкинд байршдаг дансыг хааж,  нэгдсэн нэг дансанд төвлөрүүлэн, өрийн дарамтыг бууруулах арга хэмжээ авна хэмээн өмнө нь мэдэгдэж байсан. Энэ хүрээнд өчигдөр дараах шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, Засгийн газрын гадаад зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний арилжааны банкинд байршиж байгаа дэд болон тусгай дансуудыг холбогдох журмын дагуу Төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх. Цаашид шинээр хэрэгжих гадаад зээл тусламжийн төслийн хөрөнгийг Төрийн сангийн нэгдсэн дансаар дамжуулан удирдах.

Гадаад зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн арилжааны банкны дансанд байршиж буй хөрөнгийн эх үүсвэрийг Төрийн сангийн нэгдсэн санд шилжүүлэх, арилжааны банк дахь данснуудыг хаах. Төрийн сангийн нэгдсэн дансанд нээсэн төслийн тусгай болон дэд дансаар дамжуулан төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой удирдлага зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус, тус үүрэг болгожээ.

Мөн төсөл хэрэгжүүлэгч нэгжийн арилжааны банкин дахь төгрөгийн тусгай болон дэд дансанд байршиж байгаа мөнгөн хөрөнгийг Төрийн сангийн дансанд 2017 оны арванхоёрдугаар сарын 15-ны дотор шилжүүлэх.

Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн банкин дахь дансыг хаах арга хэмжээг авч санхүүжүүлэгч байгууллагад мэдэгдэх зэрэг үүргийг өгчээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.