Б.Хурцыг томилох эсэхийг маргааш хэлэлцэнэ

Б.Хурцыг томилох эсэхийг маргааш хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын томилгооны асуудлыг хэлэлцэх байсан ч маргааш чуулганаар хэлэлцэхээр болжээ.

Тухайлбал, хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Батзандан, "Томилгооны сонсгол явуулахаар УИХ-ын 22 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын даргад хандсан ч нээлттэй сонсгол хийх асуудал дээр хойрго хандаж байна. Иймд маргааш өргөдөл гаргасан 10 иргэнийг хүлээж авч уулзана. Уулзалтаас гарсан дүгнэлтийг эргэж танилцуулна" гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд, "УИХ-ын гишүүдийн нэр төртэй холбоотой асуудлыг БНСУ-д суух Элчин сайдаар нэр дэвшигч Б.Хурц хөндсөн. Тиймээс Тусгай хяналтын дэд хороогоор гишүүдтэй холбоотой яригдсан асуудлыг хэлэлцэхээр болсон. Гэтэл уг хороо хуралдахгүй байна. Тусгай хяналтын дэд хороо хэзээ хуралдах вэ. Тус хороог хуралдуулж гишүүдийн нэр төрийг сэргээж өгнө үү" гэсэн саналаа хэлсэн юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.