Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг дэмжив

Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг дэмжив

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдыг томилох, чөлөөлөх асуудлыг хаалттай хэлэлцэв. Хуралдаанаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэх саналыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү гаргасныг гишүүдийн  олонхи дэмжсэнээр хуралдаан хаалттай горимд шилжсэн юм. 
Гэвч гишүүдийн зүгээс "УИХ үндсэн чиг үүргийнхээ хүрээнд томилгоо хэлэлцэж байна. Б.Хурцыг Элчин сайдаар томилох саналыг Засгийн газар өөрсдөө гаргаж, Ерөнхийлөгч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс томилгоог хэлэлцээд явах нь зүйтэй" гэжээ. Ингээд Б.Хурцын томилгоог хэлэлцэж, гишүүдийн 90 орчим хувь нь дэмжжээ.

Ийнхүү хэл амтай, хэрүүл тэмцэлтэй байсан Б.Хурц элчингээр явах нь тодорхой болжээ.

Тэгвэл Б.Хурцыг Элчин сайдаар дэмжсэн гишүүд хэн хэн байв гэдэг нь сонирхол татаж байгаа юм. Пэмжсэн гишүүдийн нэрсийн сонордуулахад,
1. Н.Амарзаяа
2. О.Баасанхүү
3. Ё.Баатарбилэг
4. С.Батболд
5. Б.Бат-Эрдэнэ
6. М.Билэгт
7. Д.Дамба-Очир
8. Б.Дэлгэрсайхан
9. Б.Жавхлан
10. Г.Занданшатар
11. Л.Мөнхбаатар
12. Г.Мөнхцэцэг
13. Н.Оюундарь
14. Б.Пүрэвдорж
15. Я.Санжмятав
16. Д.Сарангэрэл
17. Г.Солтан
18. Д.Тогтохсүрэн
19. Г.Тэмүүлэн
20. Н.Учрал
21. Д.Хаянхярваа
22. Ц.Цогзолмаа
23. Б.Чойжилсүрэн
24. М.Энхболд
25. Н.Энхболд
26. Л.Элдэв-Очир нар ажээ.

                                                                                       
 

 

                                                                                       
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.