Б.Хурц төрийн албыг хувийн зорилгоор ашиглаж байна гэв

Б.Хурц төрийн албыг хувийн зорилгоор ашиглаж байна гэв

Өчигдрийн нээлттэй сонсголд бизнес эрхлэгчдийг төлөөлж, иргэн Ш.Бат-Ирээдүй, түүний өмгөөлөгч  Р.Мэндсайхан нар оролцож, Б.Хурцаас болж хэрхэн хохирсон талаараа мэдээлэл өгсөн байна. Ш.Бат-Ирээдүй нь “Зэлэм” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа /2013 онд/ нэр бүхий хүмүүсийн хамт “Хээл хахууль авах” гэмт хэргийн хамжигчаар оролцсон хэмээн буруутгагдаж, 5 жил нэг сар хорих ялаар шийтгүүлж, биеэр эдэлсэн аж.

“Зэлэм” ХХК 2010 онд “Саусгоби сэндс” ХХК-аас 5261Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авч, төлбөр хийгдэх үед иргэн Ш.Бат-Ирээдүй нь тухайн компанид ямар нэг албан тушаал эрхэлдэггүй байсан атал уг хэрэгт хамжигчаар татсан нь илэрхий хууль зөрчин, хэлмэгдүүлсэн гэж үзэж байгаа талаараа ярилаа.

Б.Хурцаас болж хохирсон талаараа өргөдөл гаргасан хэд хэдэн бизнес эрхлэгчийг энэ сонсголд оролцохыг урьсан ч тэд хангалттай их дарамт, шахалт амссан болохоор дахин тагнуулынхны нүдэнд өртөхөөс айж байна гэдгээ хэлсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.