УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ц.Гарамжав гишүүнээс уучлалт хүслээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ц.Гарамжав гишүүнээс уучлалт хүслээ

Өнгөрсөн оны сүүлээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргыг сонгох хурал болсон. Энэ хурлын үеэр Б.Пүрэвдорж гишүүн тус байнгын хороон даргаар ажиллаж байсан Ц.Гарамжав гишүүнд хандан байгальд халгаатай хүн энэ байнгын хороог удирдах нь зохисгүй хэрэг. Энэ хүнийг солих гэж байгаад баяртай байна гэх утга бүхий нэлээдгүй хатуу үгсийг “чулуудсан”.  Харин тэрбээр өнөөдрийн чуулганы хурал дээр энэ үгийг хэлсэндээ уучлалт хүслээ.

Тэрбээр би шинэ оны өмнөхөн Ц.Гарамжав гишүүнийг “Байгаль орчин сүйтгэдэг, байгальд халгаатай бизнес эрхэлдэг хүн энэ байнгын хороонд даргаар ажиллаж байсан” гэж ярьсан. Үүнд Ц.Гарамжав гишүүн нэлээн эмзэглэсэн, уурласан. Тэгэхээр нь хүнийг буруу үнэлж, зарим хэвлэлээр муухайгаар хэлчихэв үү гэж бодоод нэлээн судалж, хүмүүстэй уулзсан. Тосон гэдэг газарт байдаг хүмүүстэй ярилцсан. Тэдний хэлж буйгаар үнэхээр Монгол Улсад жишиг болохуйц нөхөн сэргээлтийг “Мон Полимент” компани хийдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, ийм түвшний нөхөн сэргээлтийг хийх үлгэрлэлийг Тосон гэдэг газар хийдэг юм билээ. Тиймээс Ц.Гарамжав гишүүнээс уучлалт хүсч байна. Өөрийг нь ирэхээр албан ёсоор уулчлалт гуйна гэдгээ хэлье” чуулганы хуралдааны эхэнд хэлж, хэвлэлээр дамжуулан уучлалт гуйсан юм.                                                                                                                                                                                               

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.