О.Баасанхүүг намын даргаар батлах эсэхийг баасан гаригт шийднэ

О.Баасанхүүг намын даргаар батлах эсэхийг баасан гаригт шийднэ

МАХН-ын шинэ даргаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг бүртгэх эсэхийг шүүх хурал ирэх баасан гаригт Улсын дээд шүүхэд болно. Уг нь намын дүрмийн өөрчлөлт болон шинэ даргыг бүртгэх эсэх асуудлыг шүүх хурал энэ сарын 09-нд болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон байгаа. Тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаярын талаас шүүхэд шинэ баримт хүсэлтүүдийг гаргаж тавьсан бөгөөд тэдгээр хүсэлтүүдтэй О.Баасанхүү танилцъя гэсэн хүсэлт тавьсны улмаас ийнхүү энэ сарын 19-нийг хүртэл хойшлуулсан байгаа юм.

МАХН-ын зүгээс О.Баасанхүүг хууль дүрэм зөрчиж намын дарга болох гээд байгаа эсэргүүцэж байгаа бол  гишүүний зүгээс хууль дүрмийн дагуу намын Их хурлыг зохион байгуулсан. Би хууль зөрчөөгүй гэсэн байр суурьтай байгаа бөгөөд намын шинэчлэлийг хийж, нам доторх идээ бээр буглааг шахаж гаргаж, шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй болохын төлөө явж байгаагаа ч О.Баасанхүү тэргүүтэй нөхдүүд мэдэгдсэн юм. Тэгвэл энэ долоо хоногийн ажлын сүүлчийн өдөр О.Баасанхүүг намын даргаар бүртгэх үү, эсвэл Н.Энхбаяр дарга хэвээрээ үлдэх үү гэдгийг харах л үлдлээ.

О.Онон

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.