О.Баасанхүүг намын даргаар бүртгэх эсэхийг шүүх хурал болно

О.Баасанхүүг намын даргаар бүртгэх эсэхийг шүүх хурал болно

МАХН-ын шинэ даргаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг бүртгэх эсэхийг шүүх хурал өнөөдөр 09.00 цагаас Улсын дээд шүүхэд эхэлнэ. Уг хуралдаанаар намын дүрмийн өөрчлөлт болон шинэ даргыг бүртгэх эсэхийг хэлэлцэх юм байна. Хэдэн хоногийн өмнө энэхүү шүүх хурал болох байсан ч намын дарга Н.Энхбаярын талаас шүүхэд шинэ баримт хүсэлтүүдийг гаргаж тавьсан учир О.Баасанхүү тэдгээр хүсэлттэй танилцана гэсэн үндэслэлээр шүүх хурал хойшилсон юм.

Тэгвэл өнөөдөр О.Баасанхүүг намын даргаар бүртгэх үү, эсвэл Н.Энхбаяр намын дарга хэвээрээ үлдэх үү гэдгийг харна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.