УИХ-ын намрын чуулган 9-нд буюу энэ баасан гаригт хаана

УИХ-ын намрын чуулган 9-нд буюу энэ баасан гаригт хаана

УИХ-ын намрын чуулганыг ирэх долоо хоногийн баасан  гаригт буюу хоёрдугаар сарын 9-нд хаахаар  төлөвлөсөн байна. УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаас  дээрх шийдвэрийг өчигдөр гаргажээ. Намрын чуулганаар нийт 17  асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс ихэнхийг нь батлаад байгаа юм.

Үүнд:
1. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;

2. Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;

3. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;

4. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;

5. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл;

6. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;

7. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

8. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

9. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

10. Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл;

11. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

12. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;

13. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

14. Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

15. Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

16. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

17. Бусад гэсэн асуудлыг багтаасан байдаг.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.