Оюутнуудад хүүгүй зээл олгох болов

 Оюутнуудад хүүгүй зээл олгох болов

Хөдөөгүүр явахад хамгийн их гардаг асуултын нэг нь Боловсролын зээлийн сангаас олгодог оюутны зээлтэй холбоотой байдаг юм. Оюутны сургалтын зээл авахад арилжааны банкны шалгуур өндөр байна, аав ээж нь зээлтэй бол олгохгүй байна гэхчилэн олон асуудал ярьдаг. Би энэ асуудлыг холбогдох газруудад нь тавьж шийдэх гарц хайж олон хүнтэй санал солилцсон. Банкны шалгуур хангаагүйгээс зээл авах хүн цөөн байсан, өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр өгөх эх үүсвэр байсан ч банкууд таван тэрбумыг л олгосон байдаг.


Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд 5,0 хувийн хүүтэй байсан “Оюутны хөгжлийн зээл”-ийг оюутнуудад хүүгүй олгож байхаар шийдвэрлэлээ. Ингэснээр жилдээ 35-37 мянган оюутан, суралцагч зээл авах боломж бүрдэж байна. Оюутнууд сургуулиа төгсөөд ажилтай, орлоготой болсныхоо дараа зээлээ эргэн төлөх юм. Тухайн оюутан 10 сая төгрөгийн зээл авсан гэж үзвэл зургаан жилийн турш сар бүр 139 мянган төгрөг төлөхөөр байгаа нь дундаж орлоготой иргэний амьдралд дарамт болохгүй гэж Засгийн газар үзсэн. Энэ зээлийг арилжааны банкаар биш Боловсролын зээлийн сангаар дамжуулан олгох бөгөөд ингэхдээ банктай адил өндөр шалгуур тавихгүй юм.


Гол нь зээлдэгч хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх ёстой. Хангалтгүй үнэлгээ авсан хичээлийг давтан суралцсан тохиолдолд тухайн багц цагийн хичээлийн төлбөрт зээл олгохгүй. Мөн бакалаврт суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторант бол голч дүн 3.2 болон түүнээс дээш байх тохиолдолд зээлийг үргэлжлүүлэн олгох зэрэг зохицуулалтыг хийсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.