Ирэх жил төрийн өмчийн 29 аж ахуйн нэгжид аудитын шалгалт хийнэ

Ирэх жил төрийн өмчийн 29 аж ахуйн нэгжид аудитын шалгалт хийнэ

Жил бүр аудитын сэдвийг Байнгын хороо, УИХ-аас баталдаг. Энэ жилийн баталснаар 2019 онд нийт аудитын 29 ажил орж иржээ. Энэ нь зөвхөн төлөвлөгдсөн аудитын шалгалт бөгөөд нийгмийн захиалгаар гэнэтийн шалгалт хийхэд бэлэн байхыг УИХ-ын гишүүд анхааруулж байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ, “Төрийн өмчийн бүх аж ахуйн нэгж, болон төсвийн ерөнхийлөн захирах эрх бүхий албан тушаалтнуудад аудитын шалгалт хийх хүчин чадал Аудитын байгууллагад байхгүй байна уу гэж харж байгаа. Гэхдээ төлөвлөгөөт болон гэнэтийн шалгалтад бэлэн байх ёстой. Гэнэтийн гэдэгт нийгмийн захиалгаар иргэдээс ирсэн санал гомдол тулгуурласан хүсэлтүүд багтана. Одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон зүйл гарч байна.

Энэ бүхнийг нийгмийн захиалга гэж харах ёстой. Цахим ертөнцөд ч хүмүүс олноороо нэгдэн тухайн байгууллагын талаар сөрөг мэдээлэл нийтэлж, түүнд олон хүн нэгдсэн байвал түүнийг ч нийгмийн захиалга гэж үзэх ёстой. Яагаад гэвэл жагсаал цуглаан зөвхөн гудамж талбайд болохоор болиод удаж байна. Цахим ертөнцөд эсэргүүцлээ илэрхийлдэг болсон. Тиймээс Аудитын газар хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа нягт холбоотой ажиллах хэрэгтэй байна” гэлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.