УИХ-ын гишүүдийн 15 нь ХОМ-ээ мэдүүлээгүй байна

УИХ-ын гишүүдийн 15 нь ХОМ-ээ мэдүүлээгүй байна

Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор Авлигын эсрэг хуульд заасны дагуу хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж, Авлигатай тэмцэх газарт бүртгүүлэх үүрэгтэй байдаг. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газар 2018 оны мэдүүлэг бүрдүүлэлтийн үйл ажиллагааг өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр эхлүүлж, холбогдох төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагуудад зөвлөмж хүргүүлжээ. Мэдүүлэг хүлээн авах эцсийн хугацаа маргааш дуусна. Өнөөдрийн байдлаар хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн албан хаагчдын дүн мэдээ 97.6 хувьтай байна.

Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн 282 өндөр болон бусад албан тушаалтнаас тухайн албан тушаалдаа ажиллаж байгаа 272 албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргах ёстой. Тухайлбал, УИХ-ын  76 гишүүнээс 61 нь мэдүүлгээ өгсөн, үлдсэн 15 нь одоогоор ХОМ-ээ өгөөгүй байгаа юм байна. 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.