Улсын дээд шүүх МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг батлахаас татгалзлаа

Улсын дээд шүүх МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг батлахаас татгалзлаа

МАХН-ын II Их чуулган өнгөрсөн хоёрдугаар сарын 9.10-нд болж намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, хуучин даргаа улираан сонгосон.Түүнчлэн намын дүрмийн өөрчлөлтөө Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлт гаргаад байсан юм. Тус намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын дээд шүүх дөнгөж сая хэлэлцэн, дүрмийн өөрчлөлтийг бүртгэх боломжгүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, Улс төрийн гуравдагч хүчин гэгдэх МАХН нь дүрмийн өөрчлөлтөө Их чуулганаараа хийж, Бага чуулганаараа баталгаажуулсан боловч тэрхүү хурлын тэмдэглэлээ Улсын дээд шүүхэд ирүүлээгүй. Мөн дүрмийн өөрчлөлтийг баталгаажуулсан МАХН-ы даргын гарын үсэг зурагдаагүй, оронд нь Ерөнхий нарийн бичгийн  Б.Тулгын гарын үсэгтэй байсныг Улсын дээд шүүх эрхзүйн чадамжгүй хэмээн үзжээ.

Иймд МАХН дүрэмдээ өөрчлөлт оруулахдаа Улс төрийн намын тухай хууль болон намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй хэмээн үзэж Дээд шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ.

Өнөөдрийн шүүх хуралд МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, тус намын Ерөнхий бичгийн дарга Б.Тулга, МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал нар оролцсон юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.